Wednesday, June 1, 2016

Блокыг яг барьж үзэх үзүүлэн тавьсан байршлууд

Та аль өөрт ойр, очиж үзэх боломжтой байршлыг сонгож үзүүлэнг үзээрэй. 

1. Баянгол дүүрэг 20-р хороо ТЭЦ-4-н зүүн талд "MTS-Agro=Эм Тэ Эс Агро" жимс ногооны хүнсний зориулалттай агуулах худалдааны урд Талст трейд ХХК-н үйлдвэрийн үүдэнд

<iframe src="https://www.google.com/maps/embed?pb=!1m13!1m11!1m3!1d1163.0870435890174!2d106.82334225321033!3d47.89740900058702!2m2!1f0!2f0!3m2!1i1024!2i768!4f13.1!5e1!3m2!1sen!2smn!4v1464833645228" width="600" height="450" frameborder="0" style="border:0" allowfullscreen></iframe>

 

Wednesday, April 29, 2015

Блокны үнэ, тээврийн тухай

Кэнзай үйлдвэрээс хүмүүс "Ямар үнэтэй вэ? Хүргэлт* үнэгүй биз дээ?" гэж асуудаг. Бид ачааны машинаар өөрсдөө хариуцан тээвэр хийх хүмүүстээ 1,000₮, тээврийг үйлдвэрээр хийлгэх хүмүүст 1,130₮ гэсэн үнийг санал болгож байна. Хашаа барих гэх мэт дунджаар хоёр мянга орчим ордог бүтээгдэхүүний хувьд аль болох гарч буй зардлаа хэмнэлттэй байхыг хүмүүс хүсдэг болов уу. Тэд ихэнхдээ "Доошоо ярих уу?" гэж асуудаг. Бид энэ тохиолдолд урьдчилгаа 500₮ байршуулаад долоо хоногийн дараа ачиж авах хүнд 950₮-н үнийг санал болгодог. 

*Хүргэлт: Бид пицца ч юм уу овор, жин багатай зүйл дээр гараас гарт өгөх үйлчилгээг "хүргэлт" гэж ярьж хэвшжээ. Харин, овор том, жин хүнд, тоо олон барилгын материалын хувьд дээрх хүргэлт маань эхлээд "тээвэр" дараа нь хүргэх газраа очсон хойноо "буулгалт" гэж салгаж ойлгох биз ээ. Учир нь нэг ширхэг нь 16,2кг-н жинтэй, хамгийн цөөндөө 300 ширхэгээс дээш ачааг бол жолооч ганцаараа буулгахад ачаалал их. Тиймд, манай жолооч хамгийн хөнгөндөө 5 тонн-с багагүй ачаагаа авч буй айл, ААН-тэйгээ хамжилцаж "буулгадаг".

Saturday, March 7, 2015

Cement, concrete, or cinder blocks in a stretcher bond pattern are often used for infill walls on construction projects requiring the use of reinforced columns and beams. Cement or concrete blocks are cost-efficient, require very little maintenance, are durable, thermally efficient and offer flexibility in construction projects.

Блокыг арматургүй, арматуртай өрж болно. Хашаанд ихэнхдээ марк багатай блокыг арматур хэрэглэдлгүй өрдөг. Мөн, марк өндөртөй блокыг босоо, хэвтээ арматур ашиглаж обьектын ханыг өрдөг. Эдэлгээ урт, дулаанаа барьдаг, ажил бага ордог гээд давуу тал олон. Бүрэн цутгамалаас ажил бага хэрнээ адил үзүүлэлттэй. 

Thursday, August 7, 2014

Өрлөгийн шавар зуурах тухай

Манай үйлдвэрээс блок авч буй худалдан авагчдад бид өрлөгийн тухай зөвлөдөг. Та бүхэнд санаа болох үүднээс нэгэн япон мэргэжилтний өрлөгийн шавраа хэрхэн бэлдэж байгааг үзүүлсэн бичлэгийг толилуулж байна.

Цементээ устай холихоос өмнө элс юм уу хайргаа цементтэйгээ жигд холих нь чухал гэсэн тайлбар бичиг японоор нь доор нь хатмал гарч байна. Мэдээж элс юм уу хайрга нь хуурай байх тусмаа цементтэйгээ жигд холигдоно. Бидэнтэй уулзаж буй өрлөг хийх гэж байгаа хүмүүс дунд эхлээд цементээ устай найруулаад дараа нь хайргатайгаа зуурдаг гэсэн нийтлэг яриа сонсогддог. Энэ бол мэргэжлийн хүнээс асуувал илэрхий алдаа юм. 

 Бид саяхан болтол плита наахдаа шавраа өөрсдөө зуурдаг байсан. Харин одоо ихэнхдээ бэлтгэж ууталсан "плитаны цавуу" хэрэглэх болжээ. Нэгэнт хүн хөдөлмөр хөнгөвчилсөн аргыг эрэлхийлдэг болсон хойно, удахгүй бид ч бас блокоор ханын өрлөг хийхдээ бэлэн "блокны цавуу" худалдан авах цаг ирэх биз ээ. Тэр цаг иртэл бичлэг дээрх шиг гараараа зуураад байж дээ.

Thursday, July 3, 2014

Хоёр нүхтэй блокон хананд юм тогтоохын тулд нүх гаргах тухай

Блокон хананд хадаас, шруп тогтооход цуурчихаад байдаг. Тиймд тус бичлэг дээр гарч буй шиг хошуу нь мохой бетоны өрөмний ирийг сонгож ашиглаарай. Гар дриллээ бага эргэлтэн дээр тавиад ором гаргана. Дараа нь эргэлтийг нь хурдасгаад хүчтэй түлхэж нүхлээрэй.   

Monday, June 2, 2014

Хоёр нүхтэй бетон гулдмайн өрлөг

Та бүхэнд бидний хэлж заншсанаар "хоёр нүхтэй хашааны блок" буюу ханын бетон гулдмайгаар Япончууд хэрхэн өрлөг хийж буй бичлэгийг хүргэж байна. Монголд харьцангуй сайн өрдөг хувь хүн буюу "би чадна" бригадууд мөн ААН-үүдийн бүртгэл бидэнд бий тул бидэнд хандаарай.

Friday, May 23, 2014

КЭНЗАЙ блокны үйлдвэрийн танилцуулга



КЭНЗАЙ блокны үйлдвэр БГД-н 20-р хороо ТЭЦ-4 буюу 4-р Цахилгаан Станцын урд байрлалтай. 2012 оны намар ашиглалтанд орсон. Хоёр нүхтэй ханын бетон гулдмай буюу бидний ярьж заншсан хоёр нүхтэй блокыг өдөрт таван мянган ширхэг үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийт 15 ажилтантай. Жилдээ гурван мянга гаран иргэд, ААН-д хоёр нүхтэй блокны талаарх мэдээлэл өгч харьцаж ажилладаг. Та блокны талаар утсаар мэдээлэл авахыг хүсвэл долоо хоногийн бүх өдөр манай диспичерийн 88025038 дугаар руу өглөө 9:00-с орой 19:00-н хооронд хандаарай.