Thursday, August 7, 2014

Өрлөгийн шавар зуурах тухай

Манай үйлдвэрээс блок авч буй худалдан авагчдад бид өрлөгийн тухай зөвлөдөг. Та бүхэнд санаа болох үүднээс нэгэн япон мэргэжилтний өрлөгийн шавраа хэрхэн бэлдэж байгааг үзүүлсэн бичлэгийг толилуулж байна.

Цементээ устай холихоос өмнө элс юм уу хайргаа цементтэйгээ жигд холих нь чухал гэсэн тайлбар бичиг японоор нь доор нь хатмал гарч байна. Мэдээж элс юм уу хайрга нь хуурай байх тусмаа цементтэйгээ жигд холигдоно. Бидэнтэй уулзаж буй өрлөг хийх гэж байгаа хүмүүс дунд эхлээд цементээ устай найруулаад дараа нь хайргатайгаа зуурдаг гэсэн нийтлэг яриа сонсогддог. Энэ бол мэргэжлийн хүнээс асуувал илэрхий алдаа юм. 

 Бид саяхан болтол плита наахдаа шавраа өөрсдөө зуурдаг байсан. Харин одоо ихэнхдээ бэлтгэж ууталсан "плитаны цавуу" хэрэглэх болжээ. Нэгэнт хүн хөдөлмөр хөнгөвчилсөн аргыг эрэлхийлдэг болсон хойно, удахгүй бид ч бас блокоор ханын өрлөг хийхдээ бэлэн "блокны цавуу" худалдан авах цаг ирэх биз ээ. Тэр цаг иртэл бичлэг дээрх шиг гараараа зуураад байж дээ.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home